JavaScript фрэймворк

Үүсгэсэн Сод-Од Батзориг

Номын зохиолчид Б.Сод-Од

Нийтлэгдсэн огноо : 2024-03-26

Ангилал : Веб хөгжүүлэлт

Үнэгүй татаж авах

JavaScript фрэймворк

Бид таны өмнө “JavaScript фреймворк” номоо өргөн барьж байна. Мэдээлэл технологийн хөгжүүлэлт, хэрэглээ улам нарийн болж хэрэглэгчдийн шаардлага өмнөх онуудаас өөр болж байна. Энэхүү ном нь ирээдүйтэй, өсөн нэмэгдэж яваа JavaScript -н тухай, яагаад ашиглах хэрэгтэй болон JavaScript дээр суурилсан чансаа өндөр байгаа фреймворкуудийг сонгон авч уншигч та бүхэнд хөгжүүлэх фреймворкоо сонгох мөн анхны эхлэлээ хэрхэн тавих талаар туслагч тань байх юм. Номны сэдвүүд JavaScript -н суурь мэдэгдэхүүнийг агуулаагүй учир вэб дизайны анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүст зориулсан.

Мөн их, дээд сургуулиудын вэб болон өгөгдлийн сан хөгжүүлэлт хичээлийн агуулгыг тренд болж байгаа технологиудтайгаа холбоход багахан нэмэр болох зорилготой. Цаашид тус фреймворкуудаас нэг нэгээр нь сонгон авч анхан шатнаас гүнзгий шат хүртэл хэрхэн хөгжүүлэлт хийх талаар номоо баяжуулан дараагийн номуудыг уншигч та бүхэнд хүргэх юм. Энэхүү номыг бичихэд тусалсан хамт олон, гэр бүлдээ талархал илэрхийлье.

Монголын чадварлаг програмистууд маш олон болох болтугай!

Гарчиг JavaScript фрэймворк
Номын зохиолчид Сод-Од Батзориг
Нийтлэгч Б.Сод-Од
Хэвлэл 1
Хуудасны тоо 152

Холбоотой ном

JavaScript фрэймворк

Дэлгэрэнгүй

Үнэгүй

Багшийн тухай

Сод-Од Батзориг

Номын үнэлгээ

0