НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.LIT.mn сайт нь онлайн сургалтын албан ёсны вэб хуудас бөгөөд бүх төрлийн онлайн сургалтад суралцах боломжыг Монголчуудад хүргэхэд оршино.

2. 

Манай онлайн сургалт нь: Тухайн салбартаа чадварлаг багш нартай хамтран бэлтгэсэн сургалт юм.

3. 

LIT.mn сайтын үйлчилгээний нөхцөлийг шинэчлэлт бүрт өөрчлөх эрхтэй ба үйлчилгээний нөхцөл олон нийтэд үргэлж нээлттэй байна.

ХОЁР. ВЭБСАЙТ БА ҮЙЛЧИЛГЭЭ

1. 

Суралцагсдын хувийн мэдээлэл, төлбөр төлөлт болон бүх төрлийн нууцлалыг хоёр тал бүрэн хариуцна.

2. 

LIT.mn сайтын бүх мэдээлэл нь өөрийн өмч бөгөөд лого, нэр, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хуулах, тараах, олшруулахыг албан зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.

3. 

Вэбсайт нь тогтмол өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд шаардлага гарч түр хугацаанд хаагдах эсвэл засвар хийгдэх тохиолдолд систем хариуцсан ажилтад ажлын цагаар боломжит дээд хугацаанд засварлах үүрэгтэй.

4. 

Вэбсайтын тусламжийн төв нь ажлын өдөр 09:00- 18:00 цагуудад ажиллана. Хэрэглэгчийн санал гомдол, санаа бодол, шүүмж маргаан зэргийг тусламжийн төв шийдвэрлэн хүлээн авах болно.

5. 

Интернет хичээлийн үнийн шинэчлэл, урамшуулал хөнгөлөлт болон шинэ үйлчилгээг байгууллага бүрэн хариуцна. Мөн хичээлийн төлбөрт таны сургалтын бүх төрлийн үйлчилгээ, заавар зөвлөгөө багтсан болно.

6. 

Сурагч хичээлээ үзэхдээ цорын ганц компьютер эсвэл ухаалаг гар утас, таблет ашиглан үзэх боломжтой бөгөөд өөр компьютероос үзэх боломжгүй болно. Хэрэв сурагчдын хэрэглэж буй төхөөрөмж гэмтэл согог гарсан бол нийт 3 удаа эрх сэргээх боломжтой бөгөөд үүнээс их тохиолдолд сурагчдыг өөр төхөөрөмж ашиглан хичээлээ үзэх эрхийг сэргээж өгөхгүй болно. Энэ нь суралцагч хувийн хичээл үзэх эрхээ бусдад шилжүүлж ашиглуулахаас сэргийлсэн систем болно.

7. 

Техник, технологи шинэчлэлт хийх үед ажлын 14 хоногоос дээшгүй хугацаагаар сургалтын цахим хуудас сурагчдад мэдэгдэн засварлаж хэсэг хугацаанд ажиллахгүй байх эрхтэй.

8. 

Сурагчид нь хичээлээ үзэхдээ цорын ганц компьютер болон интернэт хөтөч ашиглан үзэх эрхтэй бөгөөд энэ нь сургалтын эрхээ бусад хүнд тарааж, ашиглуулахаас сэргийлж буй арга юм. Нийт 3 удаа хүсэлт гарган өөр компьютер дээр ашиглах эрх нээлгэж болох бөгөөд эрх дууссан тохиолдолд сурагч нь сүүлд ашигласан компьютерээ ашиглах боломжтой. Хэрэв боломжгүй бол дахин төлбөр төлөн эрхээ нээлгэх болно

10. 

Бүх суралцагчид тэгш эрх, үүрэгтэй байх бөгөөд ямар нэгэн сурагч бусад сурагчаас илүү давамгай эрх эдлэхгүй.

13. 

Шаардлагатай гэж үзвэл сургалтын төлбөр хууль бус эх үүсвэрээс орж ирсэн эсэхийг шалгах, нягтлах зэргээ суралцагчаас тодруулга авах эрхтэй.

14. 

Иргэний хуулийн 228, 497, 510, 511-р зүйлд заасны дагуу суралцагчийн хууль бус, санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас LIT Acamdey-ийн нэр хүнд, эд хөрөнгөнд учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах арга хэмжээг авах эрхтэй.

15. 

Суралцагчийн хувийн хэрэг нээж холбогдох баримт бичиг, мэдээллээр тухай бүрт баяжилт хийх үүрэгтэй.

ГУРАВ. ГИШҮҮНЧЛЭЛ БА СУРАЛЦАГСАД

1. 

Вэбсайтын гишүүнчлэлтэй болсон тохиолдолд дараагийн шатанд очих болно. Интернет сургалтын сайтад бүртгүүлэх цэсэд хандан бүртгүүлнэ.

2. 

Вэбсайтад бүртгүүлэгчид гагцхүү үнэн бодит мэдээллийг оруулах шаардлагатай бөгөөд мэдээллийн цэсийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд нэвтрэх болно.

3. 

Тухайн суралцагсдын мэдээлэл бодит үнэн байдалд суралцагсад өөрсдөө бүрэн хариуцлага хүлээх болно.

4. 

Суралцагсад нэг цахим э-мэйл хаягаар гишүүн болно. Ашиглагдсан хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

5. 

Суралцагсдын мэдээллийг байгууллага нууцлах эрхийг эдэлнэ.

6. 

Суралцагсад нь хэн нэгэнд өөрийн эрхээ шилжүүлэх болон худалдаалсан тохиолдолд суралцах эрхийг эргэн нээх боломжгүйгээр хааж 6.5-ыг үндэслэн төлбөр буцаан олгох боломжгүй.

7. 

Хэрэв суралцагсад худал мэдээлэл оруулах, сургалтын гэрээг цуцлах зэрэгт тухайн гишүүний бүртгэлийн дансыг хаана.

8. 

Суралцагч нь хичээл судлан үзэх тоног төхөөрөмж, интернэтээр өөрийгөө хангах үүрэгтэй.

9. 

Суралцагч шинэчлэгдсэн үйлчилгээний нөхцөлийн дагуу эрхээ эдлэх мөн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

10. 

Үүнд: Компьютер, интернэтийн холболт багтана. Хэрэв ухаалаг гар утас болон таблетнаас хичээл үзэх бол тухайн сурагчид бидний зүгээс шууд туслах боломжгүй бөгөөд ухаалаг гар утас болон таблетны үзүүлэлт болон загвараас хамааран сургалтын цахим хуудас бүрэн гүйцэд ажиллах эсэх LIT Acamdeyхянан шалгах боломжгүй.

ДӨРӨВ. ОНЛАЙН СУРГАЛТ

1. 

LIT Acamdey –с эрхлэн гаргаж буй интернетийн нэгдсэн сургалт нь бүх төрлийн хичээлүүдээс өөрийн хүссэн хичээлийг сонгон авч хүссэн цагтаа туршлагатай мэргэжилтний бэлтгэсэн хичээлүүдийг бие даан суралцахыг хэлнэ.

2. 

Суралцагсад хүссэн үедээ хүссэн газартаа бие даан суралцах боломжтой ба асуудал санал бодлоо манай www.LIT.mn вэбсайтын тусламжийн төвд хандах эрхтэй.

ТАВ. СУРГАЛТ АВАХ, СУРГАЛТ ЦУЦЛАХ

1. 

Сургалт авах

   • 

Суралцагч LIT.mn вэбсайтын бүртгүүлэх гишүүн болон гэсэн цэсэд өөрийн мэдээллээ оруулж гишүүн болох.

   • 

Гишүүн болсноор хичээл бүрийн өмнөх оршил бүхий видео хичээлийг үнэ төлбөргүй авах эрхтэй болно.

   • 

Багц хичээл бүрийн хажуугийн цэсэд тухайн хичээлийн цагийн хуваарь, төлбөр, хугацаа, суралцагсдын тоо хязгаар байрлана.

   • 

Таалагдсан хичээлүүдийг сонгон сагсанд нэмснээр хичээлийн үнэ гарч ирэх ба дансаар, Qpay, Lendmn, гэх бүх төрлийн цахим төлбөрийн хэрэгслээр төлөх боломжтой.

   • 

Төлбөр төлснөөр таны хичээл үзэх эрх нээгдсэн тухай баримт цахим шууданд чинь илгээж мөн утсаар холбоо барих болно.

   • 

Хэрэглэгчийн нэр нууц үг мартсан, тус төвөөс хүргүүлсэн цахим шуудан өөрийн үйлдлүүдээс болж устгагдсан мөн алдагдсан тохиолдолд байгууллага хариуцахгүй.

   • 

Суралцагч хичээлийн явцад тулгарах интернетийн хурд, тог цахилгаан, чихэвч гэх мэт асуудлуудаас урьдчилан сэргийлэх бэлтгэх.

   • 

Суралцагч LIT.mn-ын цахим хаягаар холбогдон бүх төрлийн асуудлаа шийдвэрлүүлнэ.

2. 

Сургалт цуцлах

   • 

Суралцагч өөрийн сургалтын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд цуцлах болно.

   • 

Суралцагч сургалтын мэдээллийг зөвшөөрөлгүй цааш нь тараасан тохиолдолд хуулийн хатуу хариуцлага тооцно.

   • 

Сурагч мэдээллийн ажилтан болон зөвлөх багштай зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд зөвлөх багш болон мэдээллийн ажилтан 3 удаагийн анхааруулга өгөх бөгөөд 3 удаагийн анхааруулгаас хэтэрч зүй бусаар харьцаж, сургалтын талаар хуурамч мэдээлэл цааш тараасан тохиолдолд сурагчийн хичээл үзэх эрхийг дахин сэргээх боломжгүй болгож 6.5 дээрх заалтыг үндэслэн төлбөрийг огт буцаан олгохгүй болно.

ЗУРГАА. ТӨЛБӨР ТООЦОО

1. 

Суралцагч сургалт эхлэхээс өмнө сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байна.

2. 

Сургалтын төлбөр нь төгрөгийн ханш болон инфляц эдийн засгийн бусад нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж болно.

3. 

Төлбөр төлөлт баталгаажсаны дараагаар сургалтын эрхийн баталгаажилтыг суралцагчдын бүртгэлтэй цахим шууданруу албан бичиг илгээх мөн утсаар холбогдох болно.

4. 

Суралцагчид тодорхой шалтгааны улмаас төлбөр буцаан авах шаардлага гарсан тохиолдолд дараах нөхцөлтэй.

   • 

Хичээл эхлэхээс өмнө төлбөрөө авах бол нийт төлбөрийг 80% -ийг буцаан олгох.

   • 

Сургалтын төлбөр хууль бус эх үүсвэр болон зээлийн эх үүсвэрээс орж ирсэн болох нь тогтоогдвол буцааг олголт хийгдэхгүй

   • 

Хичээл эхэлсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй.

   • 

Энэ гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв нэгдсэн шийдвэрт эс хүрвэл академийн харьяалах дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.