Та ч бас нийтлэгч болох боломжтой, бидэнтэй холбогдоорой
Товч тайлбар
Front-End гэдэг нь интернэт хөтөч дээр үзэгдэх веб сайтын харагдах байдлыг хэлнэ. Клиент тал гэж нэрлэнэ. Энэ нь веб сайтын цэс, слайдер гэх мэт элеменент бүр хэрхэн харагдахын шийднэ.
Back-End нь сервер тал дээр байршдаг вэб аппликэйшины дотор хэсэг юм. Нэг талаараа том мөсөн уулын доод хэсэг гэж ойлгож болно. Front-End дээр дүрслэгдэх өгөгдүүлийг боловсруулан дамжуулдаг хэсэг юм.
Ур чадвар
Front-End хөгжүүлэгч нь эцсийн хэрэглэгчид хүрэх харагдах байдлыг бүтээдэг. Хэрвээ Front-End хөгжүүлэгч болох хүсэлтэй бол заавал маш сайн сурсан байх ёстой зүйлс бол HTML, CSS, Javascript програмчлал. Мөн тухайн үедээ хүчээ авсан framework-уудыг сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл Bootstrap, Tailwind, AngularJS, ReactJS гэх мэт. Мөн илүү чадварлаг хөгжүүлэгч болохын тулд Less, ES6, TypeScript гэх мэт маш олон технологиудыг эзэмших шаардлага зайлгүй гардаг
Back-End хөгжүүлэгч нь сервер талын програмчлалын хэлүүд буюу PHP, Ruby, Python, Java, мөн .Net зэрэг хэлнээс 1–2ыг чадварлаг эзэмших хэрэгтэй. Мэдээж бас MySQL, Oracle, SQL Server, MongoDB эдгээр өгөгдлийн сангуудыг удирдаж сурах шаардлагатай. Мөн цулгай програм бичихгүйгээр framework-уудыг ашиглаж сурах хэрэгтэй энэ нь цаг хугацаа маш их хэмнэнэ. Аа бас Version Control програмуудтай заавал харьцах болдог SVN, CVS, or Git гэх мэт. Орчин үед хамгийн чухал зүйл бол Cloud Server.
Full Stack хөгжүүлэгч нь интернет хөтөч болон өгөгдлийн сантай аль алинтай ярих чадварыг эзэмшисэн тулаан ч юм. Өөрөөр хэлвэл Front-End болон Back-End зэрэг хийх чадвартай байдаг. Энэ үед мөн үүлэн технологиудыг эзэмших шаардалаг үүсэж байна (Aws, Google Cloud, Digitalocean, Oracle Cloud) гэх мэт
Илүү дэлгэрэнгүйг: https://www.youtube.com/watch?v=oOx5QnGhMmY
Сэтгэгдэл үлдээх